Монгол төрийн шүтээн, 1994 онд Их Наран хутагтын санаачилгаар Төвдийн Лхас хотод захиалгаар бүтээсэн алтан гарчигтай, нэг ширхэг нь таван кг нийтдээ 100 ширхэг “Алтан ганжуур” судрыг Ховд аймгийн Галдан Бошигт хааны талбайд залжээ. Майдарын XV хамба лам, Их Наран хутагт М.Базарсад болон нутгийн иргэд Дөргөн сумаас 140 тэмээгээр жин тээж, алтан буйлтай, мөнгөн товхтой, хадган бурантагтай, мөнгөн товхтой, таван өнгийн цэцгэн ногттой, цагаан өнгийн таван тэмээнд “Алтан ганжуур” судар ачиж авчирсан байна.