Нийслэлийн түүхт 375 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлд ойрын өдрүүдэд олон ажлыг зохион байгуулж буй. Үүний зэрэгцээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнгө зүсээ засахаа мартсангүй. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн хотын захиргааны байр өчигдөр Хангарьдын сийлбэр бүхий шинэ хаалгатай болж, байгууллагын дотор ханаа нийслэлийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургуудаар чимжээ.