МУБИС энэ хичээлийн жилээс эхэлж боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.
Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн сургалт хоёр улиралтай байсныг гурван улирлын системд шилжүүлж, оюутны суралцах хугацаанд өөрчлөлт оруулсан юм. Иймээс Боловсролын их сургуулийн оюутнууд ирэх арванхоёрдугаар сарын 5-наас амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээлдээ орно.
Шинэ систем бол сурах боломжийг бүрэн хангадагт оршиж байгаа бөгөөд хичээлээ сонгох бус явцын дунд мэргэжлээ нарийвчлан сонгох өөрөө суралцах хуваариа төлөвлөх зэрэг боломж олгодог. Тухайн оюутан намрын семистрт 15 кредит үзэх байснаас таван кредитийг нь өвлийн семистрт шилжүүлж үзэж болно. Ингэснээр оюутан сурч боловсрох, ажиллах нөхцөл бололцоогоо өөрөө төлөвлөх, хуваарилах, зохион байгуулах боломжтой болсон гэсэн үг хэмээн удирдлагууд хэллээ.