Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн “Монгол-Оросын найрамдлын өдрүүд”-ийн хүрээнд зохиогдож байгаа Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээг зохион байгуулагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Орос хэлний гүнзгийрүүлсэн сургууль, соёлын арга хэмжээг зохиохоос гадна 2015 оноос эхлэн ОХУ руу визгүй зорчих болсонд ач холбогдол өгч Монгол оюутнуудыг ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлэгээр сургах, магистр хамгаалах боломж олгох гэрээ байгуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн орчуулагч В.И.Зимирёв, МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Э.Равдан, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэм нар оролцсон юм.