Нийслэлийн 375 жилийн ой маргааш тохионо. Энэ өдрийг угтан өнөөдөр Нийслэлийн хүндэт иргэнийг тодруулсан бөгөөд Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж Нийслэлийн хүндэт иргэн болсон юм. Тэрбээр ийнхүү нийслэлийн 15 дахь хүндэт иргэн болж байгаа юм. СГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж шагнал авсныхаа дараа “Хотынхоо хөгжил цэцэглэлтэд ихийг хйиж бүтээх болно. Би уран бүтээлч төдийгүй их хотын идэвхтэй нэгэн иргэн" хэмээн ярилаа.