Маргааш нийслэлийн 375 жилийн ой тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан олон нийт амрах, амрахгүй эсэхийг ихээр лавлах болсон юм. Үүнд холбогдох албаныхан “Энэ өдрөөр бүх нийтээрээ амрахыг хуульчлаагүй” гэж мэдэгдлээ. Учир нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан нийслэлийн өдөр бол нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр юм. Нийтээр тэмдэглэх баярын өдрөөр амардаг бол тэмдэглэлт өдрүүдээр амрахгүйг хуульд заажээ. Иймээс иргэд сургууль цэцэрлэг болон ажилдаа явахыг холбогдох хүмүүс зөвлөлөө.