Маргааш нийслэлийн түүхт 375 жилийн ой тохиох юм. Энэ өдөр Улаанбаатарт “Их хотын хямдрал” өрнөнө. Тэгвэл “Их хотын хямдрал”-д Зорчигч тээврийн нэгтгэл нэгдсэн байна..
Тиймээс маргааш 13:30-17:00 цагийн хооронд троллейбусаар үнэгүй, 1-р паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобусаар том хүнд 200 төгрөгөөр, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.
Тиймээс маргааш Улаанбаатарчууд “Их хотын хямдрал”-д өртсөн бараа бүтээгдэхүүнийг хямдаар аваад зогсохгүй, троллейбусаар үнэгүй зорчиж, автобусаар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж нийслэлийнхээ ойн баярыг тэмдэглэх юм.