Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” маргааш болох гэж байна. Түүхт ойн баярын хүндэтгэлийн чуулганд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар болон Бүгд найрамдах Турк улсын Анкара хот, Япон улсын Мияаконожо хот, АНУ-ын Денвер хот, БНСУ-ын Тэжон хот, БНХАУ-ын Бээжин, Эрээн хотын удирдлагын төлөөлөл оролцох аж. Мөн Улаанбаатар хоттой ах дүү хотын найрамдалт харилцаатай зарим хотуудын дарга нар баярын илгээлтийг уламжилна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.