Америкийн accredited /магадлан итгэмжлэгдсэн/ 120 их дээд сургууль Монголоос элсэлт авч байгаа. АНУ -ын их дээд сургуулиудын олон улсын элсэлтийг хариуцдаг "IDEA" агентлаг дэлхийн 35 оронд жилд хоёр удаа энэхүү элсэлтийг явуулдаг байна. Манай улс 28 дахь гишүүн орноор нь 2006 онд элсэн орсон юм. Боловсрол солилцооны агентлаг нь "IDEA" агентлагтай албан ёсны эрхийн харилцаа үүсгэснээс хойш найм дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм байна. Тус байгууллага хугацаандаа амжиж, элсэх хүсэлтээ илгээсэн хүмүүсийн өргөдлийг эдгээр сургуулиудад эхлээд илгээх юм. Ингээд тухайн хүний хүсэж байгаа мэргэжилтнийг бэлтгэдэг сургуулиудаас хариу ирэх аж. Хариу ирсэн сургуулиудаас тухайн хүн сургуулиа сонгож хүсэлтээ илгээх юм.
Хугацаандаа амжиж бүртгүүлсэн л бол бүртгүүлсэн хүн бүрээс хэлний түвшин тогтоох тест үнэ төлбөргүй авч байгаа юм. Хэрвээ таны хэлний түвшин Америкт суралцахад тэнцэхгүй гэсэн тестийн хариу гарвал Америк уруу тухайн сургуульдаа хэлний бэлтгэлд явах боломжтойгоос гадна эх орондоо олон улсын англи хэлний стандарт тестийн "Kaplan" төв дээр түвшин ахиулах сургалтыг сонгож болохоор зохион байгуулжээ.