Жил бүр зохион байгуулдаг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний Тавдугаар чуулган ирэх сарын 4,5-ны өдрүүдэд “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болох гэж байна. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагуудын 300 гаруй төлөөлөл оролцох юм. Энэ чуулган нь боловсролын асуудлыг санхүүжилт, чанар, хариуцлагын хүрээнд бүх нийтээрээ хэлэлцдэг орон зай байдаг бөгөөд энэ удаагийн тавдугаар чуулганаар боловсролын чанарын асуудлыг голлон хэлэлцэх гэж байна. Энэ үеэр боловсролын чанарын өнөөгийн байдлыг иргэний нийгэм, бусад оролцогч талуудаар хэлэлцүүлэх ба бүх нийтийн боловсролын хөндлөнгийн тайлан, дотуур байрны асуудал, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудал зэрэг бусад сонирхолтой асуудлууд ч хөндөгдөх ажээ