Замын- үүд боомтын Авто замын шалган нэвтрүүлэх гарцаар иргэн Ш.Ч нар 32 кг оюуг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг өнгөрсөн долоо хоногт хилчид илрүүлсэн байна.
Мөн ачаа хүргүүлдэг / карго/ үйлчилгээний хашаанд Улаанбаатар хот руу явуулах гэж байсан ачааг шалгахад их хэмжээний эм тариа илэрчээ. Энэ нь гаалийн татвараас зайлсхийсэн болон хилээр их хэмжээний эм тариа нэвтрүүлсэн хуулийн заалтуудыг зөрчжээ. Хилийн шугамаар ч багагүй зөрчлүүд илрүүлсэн байна. Ховд болон Өмнөговь аймгийн хилийн бүсэд алт хайх зорилгоор явсан 10 гаруй хүн, улсын хилд тулсан 66 малыг хилчид зогсоож, захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авчээ.