УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвец соёрхон батлах тухай төслийг хэлэлцэн дэмжив. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд тус конвенцид нэгдэн орж, заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг аж. Манай улс уг конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбааг мандуулан гадаад далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрах юм байна.