Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Newera Resources” компани гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тэд энэ хугацаанд Монголын өмнөд хэсэг дэх Улаантолгойн ордод хайгуулаа үргэлжлүүлжээ. Ордын хойд хэсэгт газрын соронзон судалгаа хийсэн бөгөөд нөөцийн байршлыг 3D загвараар гаргах гэрээг “Logantek Mongolia” компанитай байгуулж ажилласан аж. Тэндхийн нүүрсний нөөц нэмэгдэх боломжтой гэж “Гео орон” компанийнхны тогтоож байсан нь гурван хэмжээст загвар гаргаснаар батлагдсан гэнэ. Түүнчлэн зэсийн эрдэсжилт байж магадгүй хэмээн “Logantek Mongolia” таамаглаж буй аж.
Өмнөговь аймагт 43.000 га газрыг хамардаг Улаантолгойн ордын төслийн талбай нь өмнөд хилээс 100 км-ийн зайд оршдог байна.
Ц.Болор