Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй холбоо, төрийн бус байгууллагын удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад монгол иргэдийн санаачилгаар байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл ирсэн юм. Энэ үеэр ЭСЯ-наас хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр шийдэгдэх шатандаа яваа болон иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, давхар иргэншилтэй болгоход анхаарч ажиллах талаар мэдээлэл хийжээ.