Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо (АШУАНХ)-ны дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн Дели хотноо боллоо. Уулзалтаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тус холбоо нь өөрийн гүйцэтгэх зөвлөлөөр дамжуулж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүн нь ерөнхийлөгч, өмнөх ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгч, санхүүч, тусгай үүрэг бүхий дөрвөн гишүүн, гүйцэтгэх захирлаас бүрддэг.
АШУАНХ-ны гишүүнээр Хятадын ШУА, Японы Шинжлэх ухааны зөвлөл, Австралийн ШУА, Энэтхэгийн Үндэсний ШУА, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн академи, Ираны ШУА, Туркийн ШУА зэрэг 18 улсын Шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны төв байгууллагууд сонгогдон ажилладаг. Зөвлөлийн гишүүд нь АШУАНХ-ны бодлогыг хэрэгжүүлэх, тус байгууллагын зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулах чиглэлийг тодорхойлох эрх үүрэгтэй аж.