Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн засварын ажлыг Улсын төсвийн 400 сая төгрөгөөр “Фамили Сон” ХХК хийж гүйцэтгэж, нээлтийг нь хийлээ. Тус сургууль нь энэ хичээлийн жилд гурван бүлэгт 941 сурагч, 70 багш ажилтантай хичээллэж байна. Мөн дунд, ахлах ангиуд мэргэжлийн кабинетийн системээр хичээллэж байгаа бөгөөд тэргүүлэх зэрэгтэй 15, заах аргач зэрэгтэй 11 багш ажиллаж буй.