Завхан аймгийн Тэс сум дахь хилийн хэсгээр манай улсын иргэн Т, Н нар хил зөрчин хурдан удмын зургаан адуу хулгайлан орж ирснийг хилчид саатуулан шалгаж байгаа юм. Гэтэл тухайн хэсэгт хил дамнан мал хулгайлж, худалддаг бүлэг этгээдийг манай хилчид өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. ОХУ-ын талаас манай улсын иргэдтэй хуйвалдан хурдан удмын дөрвөн адуу оруулан ирж наймаалцах гэж байсныг хилчид саатуулсан байна. Сүүлийн үед цаг агаар тааламжтай, ихэнх нутгаар цасгүй байгаатай холбогдон хил дамнасан малын хулгай, улсын хилээр хууль бусаар эд зүйл давуулах зөрчил ихсэх хандлагатай байгаа аж.