Нийслэл хотын 375 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-375” урамшуулалттай, хямдралтай шинэлэг худалдаа үйлчилгээг 13.30 цагаас зохиох бол өдөр хүүхдийн найрал дууны концерт мөнболох юм. Харин найман цагаас Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан "Их хотын үдэш" Рок, поп хамтлаг, дуучдын тоглолт Их эзэн Чингисийн талбайд эхэлнэ. Энэ үеэр рок поп, хамтлаг дуучдын тоглолт болно. Энэхүү тоглолтод “Хурд”, “Номин талст”, “Камертон”, “Киви”, “Гурван охин” болон бусад залуу дуучид оролцон нийслэлчүүддээ ойн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд ая дууны бэлэг барих ажээ.