Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалт өнөөдөр Хуульзүйн үндэсний хүрээлэнд эхэлсэн юм. Уг сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд цахим ертөнцийг терорист үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд, сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд зэргийг хэлэлцэх аж. Мөн цаxим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагууд болон хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Уг сургалт маргааш буюу аравдугаар сарын 30-ны өдөр дуусах аж.