Хууль зүйн яам энэ оны 10 дугаар сард иргэд, байгууллагаас шуудангаар болон биечлэн 60 өргөдөл, гомдол хүлээн авч, 29 өргөдлийг шийдвэрлэн иргэнд хариу өгчээ.
Мөн 31 өргөдөл хяналтад байгаа ба өмнөх сартай харьцуулахад 29.4 хувиар өргөдөл, гомдлын тоо буурсан байна. Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 43 санал, хүсэлт хуваарилагдсныг төрлөөр ангилбал гомдол 10, шүүмжлэл 2, санал хүсэлт 30, өргөдөл 1 байгаагийн 27 санал, хүсэлтэд тухай бүрд хариу өгсөн аж.