Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо.
Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл чуулганд оролцож байгаа зочид төлөөлөгчдөд нийслэлийн 375 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэсэн юм. Түүнчлэн Нийслэлийн шинэчлэлийн багийн өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, УИХ, Монгол Улсын Засгийн газар, хамтын ажиллагаатай улс орнуудад талархал илэрхийллээ.