Сүхбаатар аймаг “Эрүүл гэр бүлээс монголын ирээдүй” уриатай бүх нийтийн гүйлт зохион байгууллаа. Гурав дахь жилдээ болж буй эл арга хэмжээнд 75 байгууллага, аж ахуйн нэгж хамтран, давхардсан тоогоор 9000 гаруй иргэн оролцож, 2.8 сая төгрөгийн витамин, амин дэмийг оролцогчдод өгсөн байна. Сүхбаатарчууд энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар салбар дундын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэд, хамт олны хөдөлгөөний идэвх сайжирч, оролцогчдийнх нь тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж.