Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 1 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 10 дүгээр сарын 29-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Говь Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хөвсгөалийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр 14-19 хэм, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 31-нээс 2014 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 31-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 2, 3-нд өдөртөө бага зэрэг дулаарна.