Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2013-2014 оны эхний хагас жил хүртэл нийт сумдын газрын даамлуудын ажилд шинжилгээ, үнэлгээ хийжээ.
Шалгалтаар зарим сумдын газрын даамлуудын ажил хангалтгүй гарсан учраас “Зарим сумдын газрын даамлын ажил сайжруулах төлөвлөгөө”-г боловсруулж мөрдөн ажиллаж эхэлсэн байна. Төлөвлөгөөг ажил нь хангалтгүй үнэлгээтэй гарсан Ханх, Жаргалант, Тосонцэнгэл, Улаан-уул, Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр зэрэг сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажээ.