Эрүүл мэндийн сайдын зөвлөл хоёр асуудлаар хуралдлаа. Эхнийх нь Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн, Төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв. Тэрбээр 2054 өвчтөнд зүрхний титэм судасны бичил ба судсан дотуурх мэс засал хийж, эмчилгээний шинэ арга, технологийг эх орондоо нэвтрүүлж, мэс заслын салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсан тул Төрийн шагналд дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Дараагийн асуудал нь элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Эвлэгсүрэн мэдээлэл өгөв.