“Эбола” халдварт өвчин нь дэлхийн эрүүл мэндийн хямралын хариуд АНУ хэзээ ч авч байгаагүй томоохон арга хэмжээ авахад хүргэж байна хэмээн НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгдэв.
Тэрбээр Сьерра-Леоны нийслэл Фритаун хотод айлчлах үеэрээ, “Эбола”-тай тэмцэх АНУ-ын хүчин чармайлтын талаар дурджээ.
Сьерра-Леоны Засгийн газартай АНУ идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд манай олон улсын түнш орнууд халдварыг илрүүлж, вирусийн тархалтыг зогсоож байна гэж Саманта Пауэр мэдээлэв. АНУ-ын Өвчнийг хянах төвийн 59 шинжээч Фритаун хот, Сьерра-Леоны “Эбола”-д хариу арга хэмжээ авах үндэсний төв болон халдвар их тархсан бүс нутагт ажиллаж байна гэж тэрбээр хэлжээ.
“Эбола” халдварт вирусийг үндсээр нь устгаснаар АНУ-д дахин халдвар гарахгүй. Бид Сьерра-Леон, Гвиней, Либери тархсан халдварт өвчнийг дарж, Мали улсад халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлнэ. Мөн бид асуудлыг шийдвэрлэхийн тулд хангалттай арга хэмжээ авна” гэж Саманта Пауэр мэдэгдсэн юм