Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, иргэдэд сэрэмжлүүлэг гаргажээ. Энэ сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон ч, зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж буй аж.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явах аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг сэрэмжлүүллээ