Хөвсгөл аймагт анх удаа Аяны жолоо компани олон улсын хүнсний стандартын лабориторитой боллоо. Орон нутгуудаас анх удаа Аяны жолоо компани стандарчтлал хэмжил зүйн газрын шалгаруулалтанд бүрэн тэнцэж олон улсын итгэмжлэгдсэн лаборатори болсон батламжаа гардан авлаа.
Тус хамт олон лаборторийн сорил гүйцэтгэх технологийн чадавхтай лаборторийн чанарын удирдлагын тогтолцоог бий болгож 100 гаруй сая төгрөгийн зардлаар лаборторийн орчин багаж тоног төхөөрөмж бүхий орчинг бүрдүүлжээ.
Олон улсын хүнсний стандартын лаборторитой болсноор өөрийн үйлдвэрлэсэн талх нарийн боов, бакерийг шинжилгээнд хамруулахаас гадна аймгийнхаа болон зэргэлдээ аймаг сумдын хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд бүрэн хамруулж эрүүл хүнсийг хэрэглэгчддээ хүргэх баталгааг гарган өгч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх боломжийг ханган ажиллах ажээ.