Франц улсаас өндөр ашиг шимт монтбельярд үүлдрийн үнээг “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-н “Нүүдэлчин” ферм Монголд оруулж ирэн нутагшуулж, анхны жишиг фермийг байгуулан амжилттай ажиллаж байгаа билээ. Тус фермийн 4117 дугаартай Дэлгэрхангай хэмээх үнээ гурав хоногийн өмнө тугалжээ. Тэр дундаа Франц үнээ Монголд ихэр тугал төрүүлсэн анхны тохиолдол нь энэ болжээ. Шинэ төлд Хишигтэн, Нүүдэлчин гэдэг нэр өгчээ. Таван хошуу мал, тэр дундаа бод ихэрлэх нь тийм ч элбэг биш.
ҮХАЯ-наас мэдээлж буйгаар жилд дунджаар нийт малын 2-3 хувь нь л ихэрлэдэг аж. “Нүүдэлчин” ферм нь өнөөдрийн байдлаар нийт 250 гаруй монтбельярд үүлдрийн төл хүлээн авч бойжуулж байгаа бөгөөд есөөс дээш сартай эр тугалыг үржлийн чиглэлээр зах зээлд борлуулж эхэлсэн байна.