Энэ өвлөөс замын цэвэрлэгээнд цас үлээгч шинэ төхөөрөмж ашиглахаар болсон байна. Ингэснээр хальтиргаа гулгаанаас бүрэн сэргийлэх аж. Одоогоор нийслэлийн хэмжээнд цас цэвэрлэгээний 11 машин байгаа. Мөн дүүрэг бүрт цас үлээгч шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна.