Энэ сарын 14-ний өдөр Франц улсын Барилгын инженерийн дээд сургуульд сурч байсан Хойд Солонгосын оюутан Ханыг улсынх нь тусгай албаны ажилтнууд барин, Хойд Солонгос руу албадан буцаахыг оролджээ.
Оюутны дотуур байраасаа саатуулагдаж, онгоцны буудал дээр очсон Хан тэднээс зугтаж чадсан бөгөөд түүнийг олж буцааж өгөхийг Хойд Солонгос Франц улсаас шаардаж байгаа аж.
Оюутан Ханын аав 2013 онд цаазаар авахуулж, гэр бүлийнхэн нь улс төрийн шоронд хоригдож байгаа тул тэрээр өөрөө ч ийм байдалд орохоос айн, ийхүү зугтсан бололтой.
Тус улсад 2012 оноос эхлэн 2018 он хүртэл Хойд Солонгос улсын 10 оюутан суралцаж байгаа ба Хантай хамт Барилгын инженерийн дээд сургуульд суралцаж байсан 4 оюутан, Ханыг баригдсан өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа аж.
Тэд эх орондоо албадан буцаагдахаас айн зугтсан, эсвэл Хойд Солонгосын тусгай албанханд баригдсан эсэх нь тодорхой бус байгаа тул Франц улсын цагдаагийн газраас тэднийг мөн эрэн сурвалжилж буй юм байна.