Энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвараар 15417 хүн өвчилж, 5508 (35%) хүн нас барсан байна.
Арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 206, нас баралт 282 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна.
Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 4 шинэ тохиолдол, 8 нас баралтаар нэмэгджээ.