Сэлэнгэ аймгийн 17 сум, 8 тосгодын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнууд сургалтанд хамрагдлаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлж байгаа “Цахим хуудас”-ны сургалтыг өчигдөр аймгийн нийт сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнуудын дунд зохион явуулжээ.