Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас намрын ургац хураалтын үр тариа, төмс, хүнсний ногооны чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд буудайн цавуулагийн хэмжээ урьд оныхоос илүү үзүүлэлттэй гарчээ.
Хяналт шалгалтанд Сүхбаатар, Сайхан сумдад байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Орхонтуул, Мандал сумдын Улсын нөөцийн салбар, “Алтантариа” ХХК, “Од” групп, “Өег “ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, газар тариалангийн 158 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарт 67 аж ахуйн нэгж иргэний 7472.660 тонн хүнсний буудай, 614.920 тонн тарих үрийн улаанбуудай, Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт 105 аж ахуйн нэгж, иргэний 10039.04 тонн хүнсний улаанбуудай, 4 аж ахуйн нэгжийн 615.56 тонн, Орхонтуулын Улсын үрийн нөөцөд 235 тонн, Мандал сумын Улсын үрийн нөөцөд нийт 260 тонн тарих үрийн улаанбуудай хүлээн авсан байна.