Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Ц.Энхбаяртай холбоотой гомдол АТГ-т иржээ. Тэрбээр 88-11 УБЗ дугаартай “Ланд круйзер Прадо” маркийн автомашинаа хөр өнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, уг дугаар нь хуурамч, “Соната” маркийн машинд бүртгэлтэй талаар бид ЗТЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраас мэдээлэл авч бичиж байсан. Манай нийтлэлийн дараа ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын газраас шалгасан боловч ямар нэг хариуцлага тооцолгүй өнгөрөөс өн нь ЦЕГ-ын удирдлагад ажилладаг хүм үүс хаацайлсантай холбоотой гэх. Тэгвэл дээрх хөрөнгө орлогоо нуусан болон хууль бусаар алт олборлогчидтой холбоотой хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй гэсэн гомдол АТГ-т ирсэн гэнэ. Энэ талаар АТГ-ын албаны хүнээс тодруулахад “Гомдол ирсэн нь үнэн. Эрүүгийн хэрэг үүсгээгүй. Уг гомдол бодитой эсэхийг тогтоохоор шалгалт хийж эхэлж байна” гэв.
Г.ОРЧЛОН