Арваннэгдүгээр сарын 30-с энэ сарын 01-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1401 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 9, танхайрах гэмт хэрэг 9, залилан мэхлэх гэмт хэрэг 2, зам тээврийн хэрэг 7, осол 25 гарч 7 хүн гэмтсэн байна.