Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдөр ХДХВ болон ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиодог билээ. Уг өдрийг тохиолдуулан ЭМЯ, ХӨСҮТ болон “Youth lead” үндэсний сүлжээнээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн бүртгэгдсэн байна. Одоогоор ДОХ-ын улмаас 24 хүн нас барсан ба 171 хүн уг өвчний вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Харин ХДХВ болон ДОХ-ын халдвар тээсэн хүмүүсийн шинэ тохиолдлын 20 гаруй хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа . Тиймээс мэргэжилтнүүд уг өвчний талаарх залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд дэлгэрүүлж, эмчилгээ, оношлогооны арга хэлбэрийг шинээр нэвтрүүлэхийг анхаарч ажиллаж байгаа ажээ.
ХДХВ-ын халдвартай 11 эх төрсний 10 ураг нь эрүүл төрсөн байна. Тодруулбал, 3-4 долоо хоногийн дотор халдвартай эхээс төрсөн ургийг оношилдог болсон ахиц эрүүл мэндийн салбарт гарчээ.