Монгол орны гол, нуурууд бүрэн хөлдөөгүй байгааг онцгой байдлынхан болон цаг уурчид анхааруулсаар байтал усанд машинтайгаа осолдсон тохиолдол гарсаар байна. Хэнтий аймгийн Казах нуурт энэ сарын эхээр гэр бүлийн хоёр “Портер”-тойгоо осолдон, амиа алдсан бол өнгөрсөн баасан гаригт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Айрхан нуурт машин живжээ. Тус сумын хэсэг малчин уг нуураас хужир хамж байсан аж. Энэ үед нуурын мөс цөмөрсөн юм байна. Онцгой байдлын аврах салбарын албан хаагчид энэ тухай дуудлагаар очин, уг машиныг татан гаргажээ.