Улаанбаатар хотноо Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн байгууламжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж Элчин сайд Такэнори Шимизү оролцлоо.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр усны хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Цэвэр усны дутагдал нь иргэдийн ахуй амьдрал болон нийслэлийн аливаа үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлөх хүчин зүйл тул усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Уг төслийг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан Солилцох Ноот бичигт тусгагдсан төслийн нийт өртөг болох 3тэрбум 305сая иен буюу 57тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээндөсөн нэмэгдэж буй Улаанбаатар хотын усны хэрэгцээг хангах зорилгоор тус хотын зүүн хэсэгт байрлах Гачуурт тосгонд гүний худгуудыг барьж, ус түгээх байгууламжаар хоттой холбосон болно.
Төслийн хүрээнд 1) Японд үйлдвэрлэсэн шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолой бүхий 18.8километр магистрал шугам 2)7.1километр дамжуулах болон цуглуулах шугам 3) Өдөрт 25,200м3ус олборлох хүчин чадал бүхий 21 гүний худаг 4) Хлоржуулалтын систем бүхий удирдлагын төв зэрэг инженерийн гол байгууламжууд баригдсан. Эдгээр байгууламжийн тусламжтайгаар Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрах орчин болон усан хангамж ихээхэн сайжирна гэдэгт найдаж байна.