Нийслэлийн харьяа зарим байгууллагыг нэгтгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна.
Тодрулбал, “Улаанбаатар” чуулгыг Соёлын төв өргөөтэй, Биеийн тамирын газрыг Соёлын газартай, Байгаль орчны газрыг Агаарын чанарын албатай нэгтгэхээр болжээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн харьяа байгууллагуудын бүтцийг боловсронгуй болох ажлын хүрээнд хийж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой орон нутгийн үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргажээ.