Саудын Араб улсад өнгөрөгч сарын 11-19-ний өдрийн хооронд коронавируст халдвараар нийт есөн хүн өвчилснийг ДЭМБ-аас мэдээллээ. Уг халдвараар долоон хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 44.8 байгаа аж. Эдгээрийн 77.8 хувь ямар нэгэн байдлаар тэмээ болон тэмээний сүү, мах хэрэглээгүй болох нь тогтоогджээ. Өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш 927 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 338 (36%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ