Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, энэ өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай билээ.
Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүддээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан юм.
Уг ажлын хэсгийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр ажилладаг “YouthLEAD” Үндэсний Сүлжээ зохицуулан ажиллаж байгаа бөгөөд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор нэгдэн өнөөдөр Чингисийн талбайд өдөрлөг хийлээ.