Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр”-ийг 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Нэрт эрдэмтэн, академич Хавтгайн Намсрай төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнагдсан онцлогтой байлаа. ШУА-иас “Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр”-ийг тохиолдуулан дараах нэр бүхий эрдэмтэн, судлаачид, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:
Дэлхийн гуравдагч орнуудын академийн шагналаар:
1. Г.Цэрэнчунт-Монголын анагаах ухааны холбооны ерөнхийлөгч, Шинжлэх ухаан технологийн "Оюун Онош" төвийн ерөнхий захирал
2. Б.Мөнхбат-МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор, Цөмийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалиар:
1. Ардын багш Ү.Маам -"Шинэ үе" дунд сургуулийн захирал
2. Д.Сүхбаатар - Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлч хамт олон болон нэр хүндтэй эрдэмтдийг дэмжин ажилладаг Билиг Оюун "Дамдин Да" сангийн тэргүүн
3. Ё.Гэрэлчулуун – Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга
4. Richard Reading – Их нартын байгалийн нөөцийн газрын төслийн удирдагч, санхүүжүүлэгч
5. Michael.F.Caul – НАТО-ийн энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийн зөвлөх
-ШУА-ийн "Хүндэт жуух"-аар:
1. Т.Сэмжид - ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
2. Э.Жаргалхүү - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн чих хамар хоолойн тэнхмийн багш тэргүүтэй 30 гаруй судлаач, ажилтан албан хаагчдыг шагналаа.