Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа цаг агаар тогтуун, жиндүү хүйтэн байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 4-9 м/с. 17 цагт 17 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 37 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 01-ний 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 25-27 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 03-наас 2014 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 4-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 5-6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.