Нийслэлийн Баянзүрх дүүргийн Зөвлөх поликлиник болон салбар амбулатори цагт 200-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лабораторийн биохимийн бүрэн автомат анализатор, ургийн өсөлтийг хянаж, гажгийг эрт илрүүлдэг кардиомонитор төхөөрөмжтэй боллоо. Тус дүүргийн ЗДТГ-аас орон нутгийн төсвийн хөрөнгөөр эдгээр төхөөрөмжийг авч өгсөн аж.