БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад зориулан байгалийн ухааны хичээлийг бие даан сурах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ. Танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой энэхүү цахим хичээл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн. Нэг ёсондоо цахим лаборатори бий болж байгаа юм.
Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны www.meds.gov.mn сайт руу орж үзэх боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14.00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм. Нийт 144 цахим лаборатори бий.