Монголын Залуучуудын холбоо 2015 оныг “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөөх зорилтыг дэвшүүлэн, сар бүрийг өөрийн нэршилтэй болгож, үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Тэгвэл энэ сарыг “Өв соёл”-ын сар болгон зарлалаа. Тус сараар залуучууд үндэснийхээ биет болон биет бус өв соёлыг танин мэдэж, бахархан хөгжүүлэх, байгалийн түүхэн дурсгалт, дархан цаазат газар нутгаар аялах, байгаль орчинтойгоо зөв харьцаж, хайрлан хамгаалах аж.