Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас нэг аж ахуйн нэгж, зургаан барилга байгууламжийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгууллаа. Эдгээрээс “Ионсей” найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгыг 5.016 тэрбум төгрөгөөс дуудаж, найман тэрбумаар, Хан-Уул дүүрэгт байрлах зургаан хүний халуун усны барилгыг 66.450.000 төгрөгөөс дуудаж 68.500.000 төгрөгөөр зарлаа. Мөн Баянзүрх дүүргийн Бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилгыг 1.851.200 төгрөгөөс дуудаж 2.151.000 /төгрөгөөр худалдсан байна.