Нийслэлчүүд наадмаар хонины шинэ шөл уух, хорхог хийх гэж хошуурдаг. Тиймээс боломжийн үнээр шинэ мах авахыг хэн хүнгүй хүснэ. Гэвч Улаанбаатар хотод малыг хөлөөр нь борлуулах зөвшөөрөлтэй хоёрхон төв бий.
Нэг нь хотын баруун захад байрлах Эмээлт бол нөгөө нь Баянзүрхийн товчооны цаана байрлах “Ургах наран” хорооллын урд талын зах юм. Ихэнх нутгаар хуурайшил ихтэй байгаа учраас мал тарга тэвээрэг муутай байна гэх мэдээ бий. Харин үнэ ханш нь ямар байгаа бол.
Ч.ТУЯА