Европын улсуудад цаг агаар хэт халж, температур Цельсийн 40-өөс дээш градуст хүрч байгаа нь хөгшид болон эмзэг давхаргынхны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр Испанийн Кордоба хотод температур Цельсийн 44 градус хүрснээр тус улсад болон Португалид түгшүүр зарлажээ. Мөн Франц, Итали, Бельги болон Нидерландад мөн цаг агаар хэт халж байна.
Их Британид цаг агаар сүүлийн есөн жилд байгаагүйгээр халж, температур 34 градус хүрсэн аж.
Өдрийн цагаар наранд гарахгүй байх, нарнаас хамгаалах тос түрхэх, саравч өмсөх болон ус сайн уухыг ард иргэддээ Европын улсуудын албаны хүмүүс уриалж байгаа аж..
Эх сурвалж: BBC